Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Хахууль авах гэмт хэрэг өмнөх сараас зургаагаар, өгөх нь таваар нэмэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцуулах үеэр авлигатай тэмцэх газарт 2021 оны эхний хагас жилд 181 авлигын хэрэг бүртгэгдсэн болохыг мэдээллээ. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний хагас жилд авлигын 181 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 (1.6%)-аар буурчээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хахууль өгөх гэмт хэрэг зургаа (27.3%)-гаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг долоо (77.8%)- гоор буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Бүртгэгдсэн 181 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад

  • 140 (72.2%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 33 (17%) нь хахууль авах гэмт хэрэг,
  • 16 (8.2%) нь хахууль өгөх хэрэг,
  • 2 (1%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 3 (1.5%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Харин зургаадугаар сард 37 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 12 (48%)-оор өсжээ.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7 (35%)-гоор,
  • Хахууль авах гэмт хэрэг зургаа (3 дахин)-гаар, хахууль өгөх гэмт хэрэг тав (6 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн аж.