Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэцэгсайхан: Зах зээлд долоо хоног тасарсан ипипенем, меропенем эм Эрээн хотод 10-аад өдөр гацаад байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 цар тахлын эмчилгээнд хэрэглэх эмүүдээс альбумин, левофлоксацин, имипенем, меропенем, допамин зэрэг эм зах зээл дээр дутагдаж байгаа аж.

Иймд Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хангалт нийлүүлэлтийг тогтворжуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэв. Гэвч имипенем болон меропенем эм долоо хоногийн хугацаанд тасалджээ.

Энэ талаар Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан "ЭНТО компани 6,000 ширхэг имипенем, 5,000 ширхэг меропенем эмийг захиалсан байсан нь наадмын өмнө Эрээнд ирсэн. Гэвч Эрээнд гацсанаар одоо болтол бид авч чадаагүй. Бид Улсын Онцгой комисс руу хүсэлтээ өгч, өдөр бүр утсаар ярьж байгаа ч 10-аад хоног болоод байна.

Эрээнд нэлээд цаана нь байгаа тул ачаагаа авч чадахгүй байгаа, иймд манай хилээр орж ирэх боломжгүй байна гэх хариу өгсөн" гэлээ.