Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭМБ-аас коронавируст халдварын үед хэрэглэх зөвшөөрөл олгосон шинэ эмийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.

Энэ үеэр коронавируст халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа талаар Шадар сайд тодруулахад "Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор таван төрлийн моноклон эсрэг биеийг Америкийн Хүнс, эмийн агентлаг болон Европын эмийн агентлаг зөвшөөрсөн байгаа. Бид ч мөн нарийн судалж байна. 

Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 6-нд ДЭМБ тоцилизумаб эсрэг биеийг хүнд өвчтөнүүдэд хэрэглэх нь үр дүнтэй байна хэмээн үзэж, яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. Дэлхий даяар энэхүү эмийн нөөц хомс байгаа. Тухайн эмийн үйлдвэртэй холбогдоход эхний ээлжид 2,000 ширхгийг нийлүүлэх боломжтой байгаагаа хэлсэн. Энэ нь 400 орчим хүн тун болно. Ширхэг бүрийн үнэ нь 315 мянган төгрөг. Иймд 630 сая төгрөгөөр ойрын хугацаанд худалдан авч, тоцилизумаб буюу ДЭМБ-ын хамгийн сүүлд зөвшөөрөл олгосон шинэ эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна" хэмээн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан хариуллаа.

Энэхүү эм нь хүнд болон нэн хүнд өвчтөнд хэрэглүүлэхэд

  • нас баралтыг 13 хувь 
  • уушги орлуулах аппаратад орох хэрэгцээг 28 хувь бууруулдаг аж.
Шууд үзэх: 
https://fb.watch/v/Wd4qrKU0/