Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"2020 оны төсөвт Капитал банканд алдагдсан НДС-ийн хөрөнгөөс ₮140 тэрбумыг төвлөрүүлэх байсан ч төлөөгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчийн асуултад хариулав.

-Цэнхэр, ягаан тасалбарын хуримтлагдсан ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд одоогоор 800 орчим сая төгрөг хуримтлагдсан гэх мэдээлэл бий. Гэсэн ч хаана байршдаг болоод юунд зарцуулагддаг эсэх нь тодорхойгүй байна. Сангийн яам уг байгууллагад хяналт тавьдаг уу?

-Хуримтлагдсан хадгаламжийг аль болох эрсдэлгүй байлгах ёстой. Үүнээс ашиг өгөөж олох нь дараагийн асуудал. Нэн түрүүнд хамгийн бага өгөөжтэйгөөр ч хамаагүй эрсдэлгүй байлгах нь л чухал байдаг.

Тиймээс уг хөрөнгийг төрийн банкууд болон төрийн санд хадгалах чиглэлийг тус байгууллага барьж байгаа.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь төсвийн байгууллага биш буюу төсвөөс санхүүждэггүй буюу чөлөөт эх үүсвэрээс өөрсдөө санхүүждэг.

Эдгээр байгууллагууд дээр байх ёстой хөрөнгийн эх үүсвэр ямар ч эрсдэлгүй хадгалагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

-Капитал банканд хадгалагдаж байсан мөнгийг эргэн төлүүлэх ажил хийгдэж байгаа юу?

-Татан буугдсан банкуудын эрсдэлд орсон хөрөнгийн араас төв банк ажилладаг тул төв банкаас илүү баримттай мэдээлэл авах нь зүйтэй.

Тухайлбал, 2020 оны төсвийн орлого талд тодотгол хийхэд тус банканд алдагдсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс 140 тэрбум төгрөг буцааж төсөвт төвлөрүүлэх ёстой байсан.

Гэсэн ч эргэн төлөгдөөгүй байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/995051447909855