Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.

Энэ оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд нийт 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан гэдгийг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэлж байв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон.

Тодруулбал, Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.