Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Саранбаатар: Асрамжийн төвөө ажиллуулахад цалингийн тал дээр "нугарчих" гээд байдаг. Шинэ сайд биднийг анзаарах болов уу

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Зургийг MassTV хуудсаас авав

“Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвөөс КОВИД-19 -ийн халдвар болон тулгамдаж буй асуудлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус төвийг Б.Саранбаатар эхнэр Я.Болороогийн хамтаар ажиллуулдаг юм. 

Эхнэр  Я.Болороо “Манай төвд анх зургаадугаар сарын 20-ны үеэр КОВИД-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдэж, нийт асруулагч болон хоёр асрагч өвдсөн. Энэ хүмүүс маань одоо бүгд эдгэрч, шинжилгээндээ хамрагдаад байна. Хүмүүсийн биеийн байдал харьцангуй гайгүй, хөнгөн шинж тэмдэгтэй байсан. 

Бидэнтэй ижил төстэй зарим асрамжийн газруудад байдал хүндэрсэн гэж сонссон. Азаар ч гэх юм уу бидний хувьд бэлтгэл сайн байсан бөгөөд бүх асрагч, асруулагч эрт вакциндаа хамрагдсан байсан болохоор сайн давж гарч чадлаа. 

Өвчнийг даван туулахад вакцин давуу тал болсон гэж харж байна. ХНХЯ болон Сангийн яамны зүгээс нэг зүйлийг анхааралдаа аваасай гэж боддог. Манай ажилчдад цалингийн сан олгодог бол их сайн байна. Манай төв бусад асрамжийн газартай адилхан холбогдох захирамж, шийдвэртэй ганц бие хүмүүсийг авч асардаг. Ингэж ажилчихаад дахиад ажилчдадаа цалин тавих гээд сайн дурын ажил хийх жишээтэй. Гэхдээ сүүлийн хоёр жил их цөхөрч байна” гэв.

Б.Саранбаатар "Бид лагерт задгай агаарт гарчихсан болохоор хүмүүс маань тааваараа сэтгэл нь их өндөр байгаа. Эхнэр бид хоёр тавдугаар сараас эхлээд газраа янзалсаар байгаад гэр орноо барьж, хүмүүсээ авч ирсэн.

Би ажилчдынхаа цалингын  асуудлыг яримаар байдаг ч өөрөө нэрэлхүү хүн болохоор санаа зовоод байдаг юм. Бас бусад газруудтайгаа барьцаад байгаа юм шиг. Монгол Улсын хэмжээнд 12 төрөлжсөн асрамжийн газар бий. Эдгээрээс гурван асрамжийн газарт нь цалингийн сан болон хувьсах зардал байдаггүй. Зөвхөн хоолны зардал авдаг. Хоол хийдэг хүний цалин, түлээ түлш, цахилгааны зардлаа төрийн бус байгууллага өөрсдөө хариуцдаг. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр цалингийн тал дээр үнэхээр "нугарчих" гээд байдаг юм. Энэ байхгүй болохоор ажиллах хүчгүй болчих гээд бас энэ дэх хүмүүс маань бодогдоод байдаг.

Төр засгаас гуйх юм гэвэл энэ л байна даа. Бид энэ талаар албан ёсоор хандаагүй. Шинэ сайд ажлаа авсан болохоор биднийг анзаарах байх гээд хүлээж байгаа" гэв.