2021/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
17°
|
10°
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
17°
|
15:00
S40
14°
16:00
S40
13°
17:00
S40
13°
18:00
S40
12°
19:00
S40
11°
20:00
S40
21:00
S40
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүд гэртээ эрхээ эдлэн тоглоход нь тэвчээртэй байхыг хөршүүдэд уриалав

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй, хүнлэг хөрш байхыг уриалжээ.

Тодруулбал, хүүхдүүд гэртээ эрхээ эдлэн тоглоход нь тэвчээртэй байхыг хөршүүдэд уриалсан байна.

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.

Тухайлбал, 22:00 цагаас хойш байрных нь гадаа барилгын ажил явуулах, орилж чарлах болон хөрш айлууд нь архидан согтуурч үймээн самуун үүсгэх зэрэг нь хориотойг мартаж болохгүйг сануулжээ.

"​Чимээгүй бол, дуугүй бай, аяархан, яасан их гүйдэг юм, битгий чанга дугараад бай..." зэрэг үгсийг та сонсож байсан уу?

Тэдгээр үгсийг ээж, аав тань хөрш айлаас болж хэлж байсан юм биш биз. Харин одоо Та ямар хөрш вэ?

ВИДЕО:

https://www.facebook.com/fcy.mn/videos/2952474721639639

 

x