Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх нийтийн амралтын өдрүүдэд усны ослоор 6 хүүхэд, 23 том хүн амиа алджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-19-ний хооронд усны ослоор нийт 29 хүн амь насаа алджээ.

Үүний зургаа нь хүүхэд 23 нь том хүн байсан байна. 

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Он гарснаас хойш 15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан байна.