Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дунд голоос цогцос олджээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.

Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.