Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОЛИМП 2020: Япон улсад Монголын баг тамирчдын байрлах тосгон

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

Олимпын тосгоны мэдээллийг Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Олимпын наадамд оролцогч болгон тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт идэвхжүүлснээр тамирчдын тосгонд нэвтрэх эрх үүсдэг байна.

Мөн зохион байгуулах хорооноос мандат болон нүүр таних системээр уншуулж явж болдог аж.

Монгол Улсын баг 5C байрны 14 давхарт байх бөгөөд тус блокт Сингапур, Хонг Конг, БНХАУ, Пуэрто Рико улсуудтай хуваарилагджээ.

Манай улсын Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байгаа билээ.

Боксчид олимпын өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилалтаа хийх юм. Харин сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай байгаа юм. 

Токиог зорих Монголын 43 тамирчны 12 нь гавьяат цолтой байна. Тодруулбал, О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар юм.