Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 17 суурин цэг ажиллаж байна.

Цэгүүдэд нийт 25 багийн 182 эмч, ажилчин 4,235 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1,499,140 иргэдээс 3,218 иргэн /1-р тунд 219, 2-р тунд 2,999/ хамрагдсан ба өссөн дүнгээр 1-р тунд 1,047,567 /69.9%/, 2-р тунд 923,121 /61.6%/ иргэн тус тус хамрагджээ.

Харин 18-аас дээш насны 953,058 иргэдээс 1-р тунд 213, /үүнээс 18 жирэмсэн/, 2-р тунд 2351 /үүнээс 77 жирэмсэн/ иргэн хамрагдсан ба өссөн дүнгээр 1-р тунд 991,791 /104.1%/ үүнээс 3139 жирэмсэн, 2-р тунд 916,636 /96.2%/ үүнээс 704 жирэмсэн тус тус хамрагдсан байна.

12-17 насны 135,225 хүүхдээс 1-р тунд 55,776 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36,440 /36.0%/, 16-17 насны 19,336 /57.1%/ хүүхэд тус тус хамрагдсан гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Дархлаажуулалтын цэгүүд: