Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймгийн “Ульхан” суурингийн орчмоос алга болсон гурван настай охиныг ОХУ-ын хилчид эсэн мэнд олжээ

ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим өчигдөр зугаалж явсан иргэний 3 настай, охин 11:00 цагийн үед тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага аймгийн онцгой байдлын байгууллагад 15:30 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас охиныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эрлийн явцад 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгчээ.

Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ