2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

ИНФОГРАФИК: Монгол Улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол хүн амын 4.2%-д хүрлээ

A.Жаргал
2021 оны 7 сарын 17
iKon.MN

КОВИД-19-ийн халдвар нийт хүн амын 4.2%-д хүрсэн талаар өнөөдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох танилцууллаа. Харин Улаанбаатар хотын хүн амын 6.6% нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн байна. 

Цар тахал гарснаас хойш Монгол Улсад хоёр удаагийн давалгаа гарсан гэж үзэж байна. Сүүлийнх нь зургадугаар сард болсон бөгөөд 55% нь Улаанбаатарт, 45% нь орон нутагт дэгджээ. Орон нутагт Говь-Алтай аймагт өвчлөл хамгийн өндөр байна.

12-17 насны хүүхдүүдийн өвчлөл сүүлийн долоо хоногт 15.5-аас 8.65% болж буурсан байна. Энэ нь вакцины үр дүн хэмээн ЭМЯ үзэж байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 145,792 болсны 31,898 нь хүүхэд байв. Өнөөдрийн байдлаар 2,358 хүүхэд коронавирусийн халдвараа эмчлүүлж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн тухайд хоёр удаагийн давалгаатай ижил хөдөлгөөнд үргэлжилжээ. Харин сүүлийн долоо хоногт буурах хандлагатай байгаа нь мөн вакцинжуулалтын үр дүн хэмээн дүгнэж байна. 

Тухайлбал, зургадугаар сарын 15-нд, халдварын тархалт оргил үедээ хүрэх үед 81 жирэмсэн эх өвчилж байжээ.

Цар тахал гарснаас хойш нийт 2,648 жирэмсэн эмэгтэй өвчилсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 573 бие давхар эмэгтэй COVID-19 оноштойгоор эмчлэгдэж байна. 

Ковид-19 батлагдсан жирэмсэн, өдрөөр, бодит тоогоор, 4-1 өдрөөс хойш, Улаанбаатар

Эмнэлэгт хэвтэн эмчилгдэж байгаа тоогоор Монгол Улс өндөрт тооцогдож байгааг ЭМЯ танилцуулсан. Тухайлбал, Израилд нийт хүн амын 9.9% нь халдвараар өвчилсөн байхад нэг өдөрт эмнэлэгт хэвтсэн хүний тоо 2,500 хүрч байсан бол Монгол Улсад өвчлөл 4.5% байгаа ч нэг өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 14,500 орчимд хүрсэн. Энэ үзүүлэлт эргээд хүндрэл, нас баралтаас сэргийлсэн алхам болсон гэж үзэж байгаа гэдгийг онцлов. 

x