Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дельта хувилбараар эмнэлэгт хэвтэх байдал альфа хувилбараас хоёр дахин өндөр байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. 

Сүүлийн үед коронавирусийн Дельта хувилбар хамгийн их анхаарал татаж байгаа. Бусад хувилбаруудтай харьцуулахад эмгэг зүйн үзүүлэлт 67% өндөр байна. Мөн амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдлууд байна

Дельта хувилбарт вакцины нөлөө бага зэрэг буурсан. Гэтэл вакцин хийлгээгүй хүн Дельта хувилбараар өвчилбөл маш хүндрэх эрсдэлтэй байна. Жишээ нь, Австрали улсад 55-аас доош насны хүмүүс өвчлөх, хүндрэх, сэхээнд орох эрсдэлтэй, 35-аас доош насны найман залуу хүнд байгаа мэдээлэл байна. 

Томуугийн вакцины үр дүнг 60% гэж үздэг. Тус вакциныг хийлгэснээр эсвэл өвчилдөггүй, эсвэл хөнгөн өвчлөөд өнгөрдөг. 

Дельта хувилбараар эмнэлэгт хэвтэх байдал альфа хувилбараас хоёр дахин өндөр байна

Монгол Улсын хувьд зургадугаар сард давалгаалахад голчлон альфа хувилбар бүртгэгдсэн. Үүн дээр вакцины үр нөлөөг бууруулахгүйн тулд аль болох холилдож уулзахгүй, хүн хоорондын зайг барих, маскаа зүүхийг зөвлөсөөр байгаа. 

Тиймээс үйлчилгээний газрууд ч анхаарч, иргэд хоорондоо шаардлага тавих хэрэгтэй байна. 

Дэлхийн улс орнууд Дельта вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ:

 

КОВИД-ын дараа шинж тэмдэг 4-7 сарын турш шинж тэмдгүүд илэрдэг талаарх судалгаанууд гарчээ. Залуу хүмүүст хүртэл илэрч болж байгаа аж. 

Шинж тэмдгүүд:

 

Хэрэв шинж тэмдгүүд удаан илэрвэл агаар салхинд гарах нь чухал бөгөөд тохирсон дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Эмэгтэйчүүдэд бодисын солилцоо удаашрах шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул түргэн хоол, чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэв. Хэрэв энэ шинж тэмгүүд үргэлжилсээр байвал эмчид хандахыг зөвлөв.