Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хийлдэг гудастай хөвж явсан зургаан хүүхдийг аварчээ

ikon.mn
2021 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүрмийн нуурт хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна. 

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар