Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Цагаан хад суурьшлын бүсэд маргаашаас эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.07.16/

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна.

Маргаашаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай тус боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна" гэв.