Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлийн Хатгал цэгээр 25,000 орчим аялагч зорчиж, 30 гаруй тонн хог хаягдал үүсгэсэн байна

ikon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 25,000 гаруй дотоодын аялагч амрагч, 8,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.

Энэ үеэр үүссэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн ачсан байна. Аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа юм.

Мөн бороо хур ихтэй байгаагаас үүдэн үер усны эрсдэлтэй байгааг анхааруулж байна гээд хоггүй цэвэр, хариуцлагатай аялахыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас уриаллаа.