Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ хяналтдаа авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сард ОХУ-д анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хяналтын жагсаалтдаа албан ёсоор бүртгэжээ.

Уг жагсаалтад одоогоор Оросынхоос гадна АНУ, Бразил, Филиппин зэрэг улсуудаас илэрсэн арван нэгэн хувилбар бүртгэгдээд байгаа юм.

ДЭМБ вирусийн хувилбаруудыг гурван түвшинд ангилдаг. Вирусийн хувилбар аюултай байж болзошгүй нь тогтоогдвол эхлээд “further monitoring” буюу хяналтын жагсаалтдаа нэмдэг. Хэрвээ асуудал илүү ноцтой болж эхэлбэл “variant of interest” буюу “анхаарал татсан хувилбар” хэмээх дараагийн шатны ангилалд бүртгэдэг байна.

Эцэст нь “variant of concern” буюу “аюултай” ангилалд оруулдаг ажээ. Өнөөдөр дэлхийн олон оронд цар тахлын шинэ давалгаа эхлүүлээд байгаа Энэтхэгээс гаралтай коронавирусийн Дельта хувилбарыг ДЭМБ хамгийн сүүлд энэ ангилалд бүртгэгдсэн юм.

Хэрвээ ОХУ-аас илэрсэн хувилбар ноцтойд тооцогдож дараагийн шатанд шилжвэл Грек цагаан толгойн үсгээр нэрлэгдэнэ. Одоохондоо уг хувилбарыг AT.1 гэж нэрлэж байгаа ажээ.

Сүүлийн үед ОХУ-д коронавирусийн цар тахлын шинэ давалгаа эхэлж, өдөр бүр тогтмол 20,000-аас дээш тооны халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа.

Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо ч огцом өсөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today