Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний шигшээ багийн тамирчид Токиогийн тэнгэрт мандуулах Төрийн далбаагаа хүлээн авлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Токио 2020" зуны олимпын наадамд эх орондоо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн далбаагаа гардан авлаа.

Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр 43 тамирчин, 16 дугаар паралимпын наадамд спортын зургаан төрөлд есөн тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорино.

"Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот далбааг олонтоо мандуулахыг ерөөе"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдад амжилт хүсэж хэлсэн үгэндээ энэ удаагийн олимпын наадамд анх удаа сагсанбөмбөгийн 3х3 төрөл болон ширээний теннисийн спортоор оролцохоор болж байгааг онцлоод нийт тамирчинд хандан "Олимпын наадамдаа өндөр амжилттай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот далбааг олонтоо мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ. 

О.Хулан: Улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн, өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье

 
Гэрэл зургийг mpa.mn

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Токио 2020 олимпын наадмын тугч О.Хулан баг тамирчдыг төлөөлөн "Тамирчид бид сахилга батаар сайн байж олимпын наадмын зохион байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн, өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлж байна.

Бидэнд ялагдах эрх байхгүй, төр засаг, ард түмнийхээ итгэл найдварыг алдахгүй, өндөр амжилт гаргахын төлөө хичээн зүтгэх болно" гэлээ.

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг