Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: УИХ-ын хүндэтгэлийн чуулган

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болж байна.

Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар зэрэг албаныхан цахимаар оролцож байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн хуралдааныг нээж үг хэллээ.

Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Засгийн газрын шийдвэрээр 101 жилийг ойтой хамтран тэмдэглэхээр болсон. Түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ заавал онцлон тэмдэглэж, ертөнцөд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ гэж үзсэн учир хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байна.

Та бид эх оронч тэмцэгч баатарлаг дээдсийн үр сад билээ. Чингис хааныхаа дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг. Богд хаан, жанжин Д.Сүхбаатарын мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон.

20 дугаар зуун бол Монголчуудын бүтээн байгуулалт, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн зуун байлаа" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/643373317057139