Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэдэлгэр: Цахимаар бараа захиалсан бол бүтээгдэхүүнээ гар дээрээ авсны дараа төлбөрөө төлөхийг зөвлөе

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахим орчинд иргэдийг залилах гэмт хэрэг 2015 онд 17 бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 1,700 гаруй бүртгэгдэж, иргэдэд нийт 4.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр "Үйлдлийн аргыг нь авч үзвэл хамгийн түгээмэл нь цахим худалдаа. Цахимаар бараа бүтээгдэхүүн захиалахад урьдчилгаа төлбөр шаардаж байгаа ч тэр нь ирдэггүй. Иймд иргэд бараа бүтээгдэхүүнээ гар дээрээ авсны дараагаар төлбөрөө бүрэн төлж байх нь зүйтэй. 

Мөн хүний цахим хаягт халдаж, ойр дотны хүнээс нь мөнгө зээлэхийг хүсэх болсон тул иргэд тухайн хүнтэйгээ холбогдож, баталгаажуулж байж үйлдэл хийх хэрэгтэй байна.

Хилийн гаднаас ч цахим гэмт үйлдэл хийсээр байна. Тодруулбал, их хэмжээний мөнгийг бага хүүтэй мөнгө зээлүүлэх олон улсын байгууллага гэсэн утгатай мэдээлэл оруулдаг. Энэ дагуу иргэд холбогдоход зээлийн урьдчилгаа барьцаа хэмээн мөнгө шилжүүлэхийг шаардана. Гэвч мөнгө шилжүүлэхэд хилийн гаднах данс руу ордог тул эргүүлэн олж авах магадлал маш бага. Иймд иргэд мэдээллийг маш сайн нягталж байх шаардлагатай" гэлээ.