Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгийг долдугаар сарын 20-нд олгох талаар мэдээлж байв. Харин салбарын сайд нь долдугаар сарын 9-нөөс олгохоор болсныг мэдэгдлээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан билээ.

Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Мөн бид энэ хүнд үед хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн.

Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна.

Маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно" гэв.