Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

20,000 орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа тэтгэмжид хамрагдахаар боллоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас  эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг  баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж  нэмэлт оруулсан юм. Уг хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.

Ингэснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.