Биеийн тамир, спортын улсын хорооноос "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын спорт хослолыг танилцууллаа.
Албан ёсны спорт хослолын материал нь 80% нейлон, 20% ликра бөгөөд цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэжээ. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтын 1мм цоолборуудтай.
Харин пүүз нь КВТ6215 төрлийн материалаар хослолын өнгөтэй ижил цагаан өнгөтэй, Nike стандартын ултай тул хөлд эвтэйхэн, маш хөнгөн аж.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо