Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын эмнэлгүүд PCR шинжилгээг олон хийх тусам санхүүжилт нь нэмэгдэнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хоёр сайдын хамтарсан тушаалаар гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмсэн. Тиймээс цаашид эмнэлгүүд эм тариагаа өөрсдөө худалдан авах боломжтой.

PCR шинжилгээг ч Эрүүл мэндийн даатгалын сангаас 50,000 төгрөгөөр санхүүжүүлсэн. Тиймээс бүх улсын эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаас энэ санхүүжилтийг авах боломжтой гэсэн үг.

Энэ хүрээнд PCR  шинжилгээг олон хийх тусам санхүүжилт нь нэмэгдэх тул эмнэлгүүд PCR  шинжилгээнээс хойш суух ямар ч шалтгаан байхгүй.

Өөрсдийн санхүүжилтийг нэмье гэвэл энэ мэтээр ажиллах нь тухайн эмнэлгийн асуудал” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.