Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд эмч, ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болсноо мэдэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс өчигдөр эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгоод буй. 

Үүний хүрээнд Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж, нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс долдугаар сарын 1-нээс эхлэн улаан бүсийн ажилчдын илүү цагийг гурав дахин нэмж, олгох болон нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. 

Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. 

Дээрээс нь улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгджээ. 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам