Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 10-нд товлолоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 67.6 хувь нь дэмжсэн тул батлав. 

УИХ-ын Ё.Баатарбилэг "У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 25-ны өдөр УИХ-д тангараг өргөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул УИХ-ын гишүүний орон гарсан гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон СЕХ-ноос ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ.

СЕХ-ны саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан болно" хэмээн тогтоолын төслийг танилцууллаа.  

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санүүжүүлэх зардлын хэмжээ 2.9 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтлоо" хэмээн тогтоолын төслийг танилцууллаа.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг гишүүдийн олон дэмжиж батлав. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/545018869841779