Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу?

ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2020 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал энэхүү төсвийн төсөлтэй холбогдуулан үргүй зардал ихээр оруулж ирж байгаа талаар болон цар тахлаас шалтгаалан эдийн засаг хүндэрч, улмаар эмч сувилагч нарын цалин хангамж хүрэлцэхгүй туйлдаж байхад ийм “тансаг” төсөв оруулж ирсэнд дургүйцлээ илэрхийллээ.

Тэрбээр: “Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу? Цар тахлын халуун шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чинь бүтэн сарын цалин нэг тор хүнс ч авч хүрэлцэхгүй байхад манай шүүчгийн өрөө жижигдээд байна гээд төсөв нэмүүлэхээр орж ирэхээсээ ичихгүй байна уу? Барилга, өрөө сав, тавилга, машин, цалин хангамж ярихдаа уургын морь шиг байдаг байдал дээрээ энэ төрийн байгууллагууд жаахан юм бодох болоогүй юу? гэлээ.

ВИДЕО: