Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японд хөрсний гулгалтын улмаас сураггүй болсон хүний тоо 100-г давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Токио хотоос баруун өмнө зүгт 90 км зайтай оршдог Атами хотод хөрсний гулгалт үүссэн юм.

Уг байгалийн гамшгийн улмаас гурван хүний амь үрэгдэж, 20 орчим хүн сураггүй болсныг тогтоогоод байв. Харин өчигдөр гамшгийн бүсэд амьдардаг хүмүүсийн бүртгэлийг бүрэн гаргасны дараа сураггүй болсон хүний тоог албаныхан 113 болгон огцом нэмэгдүүлжээ.

Одоо Атамид аврах ажиллагаа үргэлжилж, нийтдээ 23 хүнийг авраад байгааг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна.

Хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн борооны дараа Бямба гарагийн өглөө хөрсний гулгалтаас үүссэн шавар, хад чулуунд Атами хотын зарим хэсэг дарагдаж, иргэдийн 130 орчим орон сууц нурж сүйдсэн юм.

Долдугаар сард жилийн дунджаас илүү их хур тунадас унах төлөвтэй байгаа тул Япон улсын бусад бүс нутгуудад бас хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулжээ.

 

Эх сурвалж: The Guardian