Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

II улирлын НӨАТ-ын буцаан олголт өгөх гэж буй тул долдугаар сарын 8-ны дотор баримтаа бүртгүүлэхийг санууллаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим системд бүртгүүлэхийг санууллаа.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, 
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын талаар 1800-1288 дугаарын утаснаас лавлах боломжтой.