Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд цугларсан иргэдийн хувийн мэдээллийг төрийн тусгай байгууллагууд хураан авч, устгана"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. 

Өршөөлийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор эцэслэн баталлаа. 

Уг хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Өршөөлийн тухай хууль наадмаас өмнө хэрэгжиж эхлэх гэж байна. Төрийн өршөөлийг дааж хуулийг чанд сахиж, нийгэмшиж явах учиртай шүү гэж энэ хуульд хамрагдах хүмүүст онцгойлон захья" гэв. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга;
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; “
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг.