Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх баталгаажжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгийн "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажсан байна.

Ингэснээр "Токио- 2020" олимпын хүндийн өргөлтийн төрөлд эх орноо төлөөлөн М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар оролцохоор боллоо.

Гавьяат тамирчин М.Анхцэцэг Рио-2016 олимпын наадамд амжилттай оролцон, шагналт 8 дугаар байрт шалгарч байв.

 

Эх сурвалж: МҮОХ