Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Жил бүр зохион байгуулагддаг “хот дог” идэх тэмцээнд Америк эр 14 дэх удаагаа түрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тусгаар тогтнолын баярын өдөр Нью Йорк хотын Брүүклин дүүргийн Кони Айландад хот дог идэгчдийн “Nathan’s Hot Dog Contest” олон улсын тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай.

Анх 1916 онд дөрвөн цагаач эрэгтэй хэн нь илүү эх оронч болохоо харуулахын тулд ингэж өрсөлдөж байсан гэдэг. Харин 1972 оноос олон улсын тэмцээн албан ёсоор зохион байгуулагдаж эхэлжээ.

Ням гарагт болсон ээлжит тэмцээнд 37 настай Жой Честнат 76 ширхэг зайдастай талх идэж, аварга болжээ.

Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд 14 дэх удаагаа түрүүлсэн нь энэ юм. Дэд байрыг эзэлсэн Жофри Эспер түүнээс 26 ширхэг хот дог дутуу идсэн байна. Честнат өнгөрсөн онд идсэн хот догныхоо хэмжээг нэгээр ахиулж, хувийн дээд амжилтаа тогтоожээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд Мишель Леско 30 бүтэн, нэг 3/4 зайдастай талх идэж, анх удаа түрүүлсэн байна.

Дэд байр эзэлсэн Сара Родригуэз түүнээс 6 бүтэн,  нэг 3/4 хот дог дутуу иджээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд долоон удаа аваргалж байсан Мико Судо жирэмсэн байгаа тул энэ удаагийн тэмцээнд оролцоогүй байна.

Өнгөрсөн онд тэр 48.5 хот дог идэж, эмэгтэйчүүдийн дээд амжилтыг тогтоож байжээ.

 

Эх сурвалж: CNN