Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авсан Люксембургийн ерөнхий сайд эмнэлэгт хэвтжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Долоо хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Люксембург улсын ерөнхий сайд Хавиер Беттел эмнэлэгт хэвтсэн тухай тус улсын засгийн газрын эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Ерөнхий сайдын биеийн байдлыг 24 цагийн турш ажигласны дараа цаашид хэрхэн эмчлэх талаар шийдэх гэнэ.

48 настай Беттел коронавирусийн халдвар авсан нь өмнөх Ням гарагт авсан шинжилгээгээр тогтоогдож байв. Тэрбээр Брюссель хотод болсон Европын Холбооны чуулганд оролцсоныхоо дараа буцаж ирээд шинжилгээ өгч байжээ.

Эхэн үедээ Беттелд хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрч, 10 хоног гэрээсээ ажиллах төлөвлөгөө гаргаад байсан юм. Харин яагаад эмнэлэгт хэвтэх болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байсан Беттел чуулганд оролцохдоо Европын орнуудын хэд хэдэн удирдагчтай уулзсан гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: DPA