Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн баян хүн өнөөдөр тэтгэвэртээ гарч байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны аварга компани Амазоныг үүсгэн байгуулагч Жэф Безос өнөөдөр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа бусдад шилжүүлж байна.

Цаашдаа тэр өөрийн хоббиг хөөх зорилготой байгаа. Безос 57 насандаа $199 тэрбумын хөрөнгөтэйгээр тэтгэвэртээ гарч байна.

Өнгөрсөн онд тэр Амазон компаниас жилийн $81,840-ын цалин авч, $1.6 саятай тэнцэх тусгай хангамж эдэлжээ.

Америкчууд дунджаар 65 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарагсдын хуримтлуулсан хөрөнгийн голч хэмжээ $266,400 байдгийг Холбооны Нөөцийн Сангийн тоо баримт харуулж байна.

Эндээс харвал Безос дундаж америк хүнээс 739,489 дахин их хөрөнгөтэй тэтгэвэрт гарчээ.

Коронавирусийн цар тахал онлайн худалдааны эрэлтийг нэмэгдүүлж, зөвхөн 2020 онд Безосын хөрөнгийн хэмжээ $75 тэрбумаар нэмэгдсэн юм.

Безосыг залгамжлагч нь Амазоны клоуд технологийн салбар болох Amazon Web Services компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси болж байгаа.

Амазон компани 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж байжээ. Безос үүнээс яг 28 жилийн дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Энэ сарын 20-ны өдөр тэр өөрийн байгуулсан Blue Origin компанийн хөлгөөр сансарт нисэх юм.

 

Эх сурвалж: Business Insider