Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Амь хохирогчид эмнэлгийн тусламж шуурхай үзүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгана

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

КОВИД-19-ийн халдвартай иргэн эмнэлгийн байгууллагад хандан, өөрөө очсон ч тусламж авч чадалгүй гадна нь нас барсан харамсалтай явдал өчигдөр буюу долдугаар сарын 3-нд гарсан. 

 Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Цагдаагийн байгууллагад 2021 оны долдугаар сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгахад 35 настай эрэгтэй Р гэгч нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох бөгөөд тухайн амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас шуурхай үзүүлсэн эсэх асуудлыг шалгах ажиллагааг явуулж байгаа болно" гэдэг хариулт өглөө.