Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Элчин сайдад нэр дэвшигч 24 хүний гурав нь эмэгтэй байна. Жендерийн асуудлыг сайн бодох хэрэгтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

]

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэллээ.

Тэрбээр "Хоёр хүнийг дэмжиж чадахгүй. Эсрэг санал өгнө. Гадаад харилцааны яамнаас Элчин сайд нарын нэрийг оруулж ирэхдээ 50/50 гэсэн зарчмыг барих нь зөв. 50 хувь нь гадаад яамнаас 50 хувийг нь бизнес, соёл гээд бусад салбараас Элчин сайдаар томилох хэрэгтэй. Одоогийн оруулж ирсэн 24 хүний 13 нь гадаад яамнаас 11 нь гаднаас гэхээр үндсэндээ дээрх зарчмыг биелүүлж байна. Цаашид энэ зарчмаа алдаж болохгүй.

Мөн жендерийн асуудлыг сайн бодох хэрэгтэй. Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшигч 24 хүний гурав нь эмэгтэй байна. Элчин сайд хийхээр хүн байхгүй байвал нэг хэрэг. Гэтэл гадаад яамны гол хэлтсийн дарга нар эмэгтэйчүүд байдаг. Энэ асуудлыг анхаараач гэж хэлмээр байна. Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүдгийг болиулмаар юм. 

Социализмын үеийнх шиг өөр газар ажиллуулж мэргэшүүлж байж Элчин сайдаар томилох хэрэгтэй. Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэлийг дэмжиж чадахгүй. Миний хуурай дүү. Өөрт нь хэлсэн. Р.Алтангэрэл Канад, Женев зэрэг оронд ажиллаад ирсэн. Өөрөө хараад сууж байна. Олон юман дээр дэмжсэн ч энэ удаа дэмжиж чадахгүй.

Дараагийн дэмжиж чадахгүй хүн бол Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох У.Нямхүү юм. Хэлтэй сайн хүн байна. Энэ хүнийг дөнгөж энэ жил нэгдүгээр нарийн бичгээр томилсон. Гэтэл албан тушаалыг нь харгалзахгүйгээр Элчин сайдаар томилох гэж байгааг дэмжиж чадахгүй" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1030007194203922