Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

1,013 хоригдол болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг өршөөлд хамруулах хуулийг УИХ хаалттай хэлэлцэж эхэллээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг хааллтай хэлэлцэх санал гаргав. 

Тэрбээр "Өршөөлийн тухай хуулиар шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг ярьж гишүүдийн байр суурь яригддаг учраас энэ хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж байна" гэсэн юм. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр Өршөөлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэхээр боллоо. 

Хуулийн төсөлд 1,013 хоригдол өршөөлд хамрагдахаас 150 нь ялаас бүрэн чөлөөлөгдөх талаар тусгажээ. Түүнчлэн замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулсан байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/180652753940648