Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт түр аваргын бүсийн төлөө тулалдана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 2
Сурталчилгаа
 

Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Нямбаярын Төгсцогт Монголын цагаар энэ 7-р сарын 4-ний өдөр “WBA” холбооны хагас хөнгөн жингийн түр аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Крис Колбертийн эсрэг тулалдахаар боллоо. Н.Төгсцогтын хувьд одоогоор мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж 12 ялахдаа өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан байна. Харин түүний өрсөлдөгч түр бүсийг эзэмшигч, АНУ-ын боксчин Крис Колберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд 6 “нок-аут” хийсэн үзүүлэлттэй байна. Хоёр тулаанчийн харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтээс хүлээн авна уу.

       Нямбаярын Төгсцогт     

 Нэр

      Крис Колберт    

King Tug

Хоч

Primetime

4

    Одоогоор жиндээ бичигдэж буй ранк    

1

29

Нас

24

57.09кг

Жин

59.09кг

1.7м

Өндөр

1.73м

12-1-0

Мэргэжлийн бокс дахь үзүүлэлт

15-0-0

9 (69.23%)

Нок-аут%

6 (40%)

Тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Крис Колберт:

“Би Төгсцогтыг сайн боксчин гэж үнэлдэг. Гэхдээ энэ тулаанд би түүнийг буулгаж авна гэдгээ амалъя. Энэ бол яг л “Ниссан”, “Ламборгини” хоёр машины уралдаан шиг тулаан болно. Мэдээж би “Ламбо” нь. Надтай Төгсцогт байна уу? Арнольд Шварценеггер байна уу? хамаагүй. Би энэ жиндээ хэнд ч дийлдэхгүй” гэсэн ярилцлага өгсөн юм.

Харин Монгол Улсын тулаанч Н.Төгсцогт:

“Надад түүний юу гэж ярих нь хамаагүй. Би жин өгсөж тулалдаж байгаа маань ч хамаагүй. Би ямар ч жинд тоглож чадна. Би өөртөө итгэдэг, би багтаа итгэдэг. Би энд ялахын төлөө ирсэн. Тулааныг үзэхээр стадионд Монголын маань фенүүд ч цуглах болно. Харж байгаарай, би бэлэн байна” гэсэн хариу ярилцлага өгчээ.

“Түр аваргын бүс”-ийн талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд тухайн жинд аварга бүс эзэмшигч (одоогоор WBA холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийг Лео Санта Круз эзэмшдэг) нь ямар нэг шалтгаанаар тулаан хийхгүй байгаа тохиолдолд тухайн жингийн чансаагаар өндөр хоёр боксчныг тулалдуулан хэн ялсанд нь олгодог. Дараа нь аварга цол эзэмшигч нь цолоо хамгаалах тулаан хийх боломжтой болмогцоо түр аваргатай тулалддаг. Хэрэв Н.Төгсцогт энэ тулаанд ялсан тохиолдолд “WBA” холбооны түр аваргын бүсийн эзэн болж, жиндээ “ранк” өсөж, “WBA” холбооны аварга Лео Санта Круз, “WBC” холбооны аварга Гари Рассел нартай аваргын бүсийн төлөө тулалдах боломж нээгдэх юм.

 

Уг тулааныг “Univsion 88” суваг Монголын цагаар 7 сарын 4-ний өглөө 09:00 цагаас  АНУ-ын Калифорни мужийн “Dignity Health Sports Park”-аас үнэ төлбөргүй шууд дамжуулан хүргэнэ. Хэрэв та Юнивишний хэрэглэгч биш бол “LookTV” аппликейшн ашиглан шууд үзэх, нөхөж үзэх боломжтой юм шүү. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.