Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

12 настай хүү дэлхийн шатрын түүхэнд хамгийн залуу их мастер болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью Жерси мужийн харьяат, 12 настай Абхиманю Мишра шатрын түүхэнд хамгийн залуу их мастер болж бичигджээ.

Лхагва гарагт тэр Унгарын нийслэл Будапешт хотод болсон тэмцээнд уг болзлыг хангасан байна. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Оросын Сергей Карякин 12 нас долоон сартайдаа их мастер болж байжээ. Харин Мишрагийн хувьд 12 нас, дөрвөн сар, 25 хоногтой байхдаа их мастер болсон байна.

Тэрбээр Будапешт хотод болсон Vezerkepzo GM Mix тэмцээний үеэр их мастер Леон Мендонкаг хожсоноор их мастерын болзлыг бүрэн хангажээ.

Мишра энэ оны зургаадугаар сард олон улсын шатрын холбоо FIDE-гийн Эло рэйтингээ 2,500 хүргэснээр эхний болзлоо хангаад байсан юм.

Тэрбээр долоон настайдаа АНУ-ын шатрын холбооны хамгийн залуу эксперт болж байжээ. Дараа нь найман настайдаа АНУ-ын хамгийн залуу үндэсний мастер болж, 10 нас, есөн сар, 20 хоногтойдоо хамгийн залуу олон улсын хэмжээний мастер болсон юм.

 

Эх сурвалж: CNN