Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 илрүүлэх шинжилгээнд эерэг эзлэх хувь 27.7-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварыг илрүүлэхээр хийж буй шинжилгээнд эерэг эзлэх хувь 27.69-д хүрээд байна.

Ойролцоогоор шинжилгээ өгсөн гурван хүн тутмын нэг нь халдвартай нь батлагдсан гэсэн үг юм.

Энэ нь манай улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт. 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан нэг өмнө буюу тавдугаар сарын 17-нд мэдээлэл хийх үеэрээ "Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатар хотод 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт. Улсын хэмжээнд 8.7 хувьтай байгаа нь мөн өндөртөө орно" гэдгийг хэлж байсан. 

Халдвар илрүүлэх зорилгоор хийж буй PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь гуравдугаар сарын дундаас нэмэгдэж бүхэл тоогоор илэрхийлэгдэх болсон бөгөөд өссөөр байгаа юм. 

Шинжилгээний тоо болон эерэг эзлэх хувийг графикаар харуулав.