Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Токио-2020" наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэр баталгаажлаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

"Токио-2020" Олимпын наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажсан гэдгийг Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн тус төрөл, зайд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн нар тодорсон байна.

Ташрамд дурдахад энэ удаагийн зуны олимпын наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу спортын 10 төрөлд оролцоно. 

 
МҮОХ