Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Токио 2020 наадамд хөхүүл хүүхэдтэй тамирчдыг хүүхэдтэйгээ хамт ирэхийг зөвшөөрөв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Токио 2020 зуны олимпын наадамд оролцох тамирчдыг гэр бүлийн хамт ирэхийг Олон Улсын Олимпын Хороо хориглоод байсан юм.

Тэгвэл Канадын сагсан бөмбөгийн тамирчин Ким Гаучерын хүсэлтээр хөхүүл хүүхэдтэй тамирчдыг Токиод хүүхэдтэйгээ ирэхийг зөвшөөрөх шийдвэр өчигдөр гарчээ.

3 сартай охинтой Гаучер Олон Улсын Олимпын Хорооны журмын дагуу хэцүү сонголт хийх болоод байгааг саяхан Инстаграм хуудсандаа мэдэгдэж байв.

Тэр нэг бол охиноо сар орчим хугацаанд орхиж явах, эсвэл энэ удаагийн олимпын наадмыг алгасах болоод байжээ.

“Олон олон ээжүүд Олимпын наадам зэрэг өндөр түвшний уралдаан тэмцээнүүдэд хүчтэй өрсөлддөгийг бид мэднэ. Токио 2020 наадмыг зохион байгуулагчид хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг Японд ирүүлэх тусгай шийдэл олсныг дуулгахад таатай байна” гэж Олон Улсын Олимпын Хорооны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Флорида дахь бэлтгэлийн баазад байхдаа энэ мэдээг сонссон Гаучер “Ийм шийдвэр гаргуулахын төлөө тэмцсэн, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Эмэгтэй тамирчдыг ойлгоход заримдаа багахан хэмжээний хугацаа шаардагддаг. Шийдвэр гарсанд үнэхээр баярлаж байна” гэж мэдэгджээ.

Гаучераас гадна АНУ-ын хөлбөмбөгийн од Алекс Морган ой гарантай охиноо олимпын наадамд дагуулж ирэх болоод байгаагаа өмнө нь мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press