Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл бөмбөгийн од Кристиано Рональдо орлогоороо Инстаграмд анх удаа тэргүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Инстаграм сошиал платформоос хамгийн их орлого олдог эрхмүүдийн жагсаалтыг Португалийн хөлбөмбөгийн супер од Кристиано Рональдо тэргүүлжээ.

Түүний сурталчилгааны ганц постны үнэлгээг $1.6 сая гэж тодорхойлсон байна.

Инстаграмын баячуудын жагсаалтад ихэнхдээ Америкийн урлагийн одод давамгайлдаг бол Рональдо анх удаа тэргүүлсэн нь энэ юм.

2019 онд түүний нэг постны үнэлгээ $889,000 байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд огцом өссөн байна. Тэрбээр энэ жилийн жагсаалтад жүжигчин Дуэйн Жонсон, реалити шоуны од Кайли Женнер нарыг ардаа орхижээ.

Одоо Рональдо Инстаграмын сурталчилгаанаас жилдээ $40 гаруй саяыг олдог. Энэ нь түүний Италийн Ювентус клубээс авдаг цалингийн хэмжээг давж байна.

Рональдогийн Инстаграм хуудсыг 300 гаруй сая хүн дагадаг нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Сүүлийн нэг жил гаруй хугацаанд түүний дагагчдын тоо 125 сая орчмоор нэмэгджээ.

Фэйсбүүк, Твиттерийг нь нийлүүлбэл тэр сошиал орчинд нийтдээ 550 сая гаруй дагагчтай болоод байна.

Инстаграмын топ 10 баяны дунд Рональдогоос гадна спортын ганцхан од байгаа нь Лионел Месси юм.

Месси нэг постны үнэлгээ нь $1.2 сая орчимд хүрсэн үзүүлэлтээр жагсаалтын долдугаарт эрэмбэлэгджээ.

Инстаграмын сүлжээнд орлогоороо тэргүүлсэн топ 10 эрхмийн жагсаалт (нэгж постны үнэлгээгээр)

  1. Кристиано Рональдо $1.6 сая
  2. Дуэйн Жонсон $1.52 сая
  3. Ариана Гранде $1.51 сая
  4. Кайли Женнер $1.49 сая
  5. Селена Гомез $1.46 сая
  6. Ким Кардашян $1.41 сая
  7. Лионел Месси $1.16 сая
  8. Бэйонсе Ноулз $1.14 сая
  9. Жастин Бибер $1.1 сая
  10. Кендал Женнер $1.05 сая

 

Эх сурвалж: HopperHQ.com