Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамжинд бие зассан иргэнийг 10,000 төгрөгөөр торгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гудамж талбай, олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны зургаадугаар сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Иймд тухайн иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр буюу 10,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Зөрчлийн тухайн хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах талаар:

  1. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  2. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  3. Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тус тус заажээ.