Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

FACTCHECK: Унаач хүүхэд 3 метр өндөрт хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртэх нь вакцин – ҮНДЭСЛЭЛГҮЙ

ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зургадугаар сарын 18-нд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л. Цагаандалай коронавирустэй холбоотой байр суурь хэлснийг нягталлаа.

Тэрбээр “Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн бол вакцин гэж бичээд байгаа, өглөө бүхэн вакцин хийлгэж байна тэд. Тэр цэнгэг агаарт, 3 метр өндөрт морь унаад давхиж байгаа хүүхэд, та бидний энд КОВИД-ын вирус байхад тэр бүүр цэнгэг агаарт хүчилтөрөгчийн давхар ислийг үнэртээд явж байдаг юм” гэв.

Түүний энэ бичлэгийг @zorig316 гэх твиттер хэрэглэгч шэйрлэснийг л гэхэд 21.1К хүн үзжээ.

FactCheck:

Хүчиртөлөгчийн давхар исэл гэж химийн элемент байхгүй. Хүчилтөрөгч нь хоёрлосон атом буюу О2 гэж тэмдэглэдэг. Хүчилтөрөгчийн гуравласан атом буюу О3 нь озон юм.

Харин нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), азотын давхар исэл NO2 зэрэг элементүүд бий.

Агаар нь ойролцоогоор 78% азот, 21% хүчилтөрөгч болон 1% нүүрстөрөгчийн давхар исэл, неон, устөрөгч зэрэг зэрэг хийн нэгдлүүдээс бүрддэг.

Далайн түвшнээс дээш 2,400 метер болон түүнээс дээш орших газрыг өндөрлөг газар гэж тодорхойлдог. Өндөрлөг газар далайн түвшинд ойрхон газраас хамаагүй хүйтэн, хуурай байдаг. Энэ нь агаарын нягтаршил буюу агаар дахь молекулын тоо багасдагтай холбоотой. Мөн өндөрлөг газар хэт ягаан туяа ихтэй байдаг.

Төвдөд хийсэн судалгаагаар КОВИД-19-ийн тархалт, нас баралт болон хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо Хятадын бусад мужтай харьцуулахад бага байсан ба Төвд нь далайн түвшнээс дээш дунджаар 4,000 метрт оршдог. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метр өргөгдсөн. Нийслэл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1,350 метрт оршдог.

Иймд Монгол Улсад, 3 метр өндөрт морь унаж байгаа хүүхэд коронавирусийн халдвар авахгүй гэсэн нотолгоо байхгүй буюу COVID-19-ийн халдварын тархалт өндөрлөг агаартай ямар нэгэн хамааралгүй байна.

Вакцин нь өвөрмөц аргаар дархлаа тогтоох шинжлэх ухааны томоохон бүтээл юм. Өнөөдөр Монгол Улс дөрвөн төрлийн вакцин ашиглаж, хүн амаа цар тахлын эсрэг вакцинжуулж байна.

 

Эх сурвалжууд:

https://www.1212.mn/stat.aspx?LIST_ID=976_L01
https://www.liebertpub.com/doi/10.1089/ham.2020.0114
https://timesofindia.indiatimes.com/life-style/health-fitness/health-news/people-living-on-higher-altitude-less-likely-to-get-infected-by-coronavirus-study/articleshow/76173626.cms
https://climate.nasa.gov/news/2491/10-interesting-things-about-air/
https://www.nationalgeographic.org/encyclopedia/altitude/
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7175867/

Нягталсан А.Одонтуяа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Эх сурвалж: FactCheck.mn