Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Евро 2020: Англичууд 55 жилийн дараа анх удаа Германы шигшээ багийг хожлоо

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Евро 2020 тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг өнгөрсөн шөнө Англи, Германы шигшээ багуудын хооронд өрнөж, “Гурван арслан”-гууд энэ удаа 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тоглолтын 75 дахь минутад Рахим Стерлинг анхны гоолыг хийсэн бол 86 дахь минутад 

багийн ахлагч Харри Кэйн дахин нэг гоол хийж, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Англичууд хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болохдоо Баруун Германы шигшээ багийг хожиж байв. Хоёр багийн өрсөлдөөн 1899 онд хийсэн анхны тоглолтоор эхэлж байсан түүхтэй.

1980-1990-ээд онд тоглож байсан Английн үе үеийн шилдэг довтлогчдын нэг Гари Линекер “Хөлбөмбөг бол 22 эр ганц бөмбөгний хойноос 90 минутын турш хөөцөлдөөд, эцэст нь Герман хождог энгийн тоглоом” гэж хэлж байсан удаатай.

Англичуудын хожилд Эвертоны хаалгач Жордан Пикфордын гавьяа их байлаа. Тэрбээр Тимо Вернер, Каи Хаверц, Томас Мюллер нарын Английн хаалга руу чиглэсэн довтолгоонуудыг зогсоож чадсан юм.

Одоо Английн шигшээ баг Бямба гарагт Украины шигшээ багтай Ром хотод шөвгийн наймын шатанд өрсөлдөнө. Украинчууд өнгөрсөн шөнө Шведийн хүчтэй багийг нэмэлт цагийн сүүлчийн минутад хийсэн гоолоороо буулгаж авсан юм.

 
Йоахим Лёв

Хэсгийн тоглолтдоо ганцхан ялалт байгуулсан Германы шигшээ багийн хувьд нэг эрин өндөрлөж, шинэ эринд шилжих цаг үе тохиож байна.

Тус багийг 2014 онд дэлхийн аварга болгож байсан дасгалжуулагч Йоахим Лёв энэ тэмцээний дараа үүрэгт ажлаа Байерн Мюнхен клубын дасгалжуулагч Ханси Фликт шилжүүлэх юм.

 

Эх сурвалж: BBC