Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ цар тахлын эсрэг хуулийн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 73.4 хувь нь дэмжсэнээр батлав. 

Ийнхүү нэмэлт өөрчлөлтөөр цар тахлын эсрэг хуулийн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.