Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Туул голын сав дагуух айлуудын нүхэн жорлонг халж, эко болгож байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ундны усны эх үүсвэр Туул голын сав дагуух айл өрхүүд болон газар төлөвлөлтөд ороогүй бүсүүдэд эхний ээлжид 2,000 эко ариун цэврийн байгууламж суурилуулж байгаа. Ингэснээр нүхэн жорлонг халж, хөрсний бохирдлыг бууруулах юм.

Байгаль орчинд ээлтэй уг ариун цэврийн байгууламж нь 3м3  багтаамжтай, цилиндр төмөр бетонон доторлогоотой, 3 метрийн өндөр агааржуулалтын хоолой, байгалийн гэрлийн цонх, нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэгтэй. 

Тухайн өрхийн ам бүлийн тоо, хэрэглээнээс хамаараад эко ариун цэврийн байгууламжийн бохирыг жилдээ 1-2 удаа  соруулах бөгөөд хөрсөнд нэвчүүлэхгүй байх технологиор шийдсэн. Эко, суурин ариун цэврийн  байгууламжийг дахин төлөвлөлтөд ороогүй, бохирыг соруулахад дэд бүтцийн хувьд боломжтой, усны сав газарт байрлалтай зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр сонгон суурилуулж байгаа тухай БОАЖЯ-наас мэдээлэв.

Энэ онд гэр хорооллын 4,200 айл өрхөд эко ариун цэврийн байгууламж суурилуулах аж.