Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхав

ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ ягштал биелүүлж, хуулиа дээдлэн ажиллахыг хүслээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба